Сайтын мэдээ

Системээр шалгалт өгөхөд анхаарах зүйлс

Системээр шалгалт өгөхөд анхаарах зүйлс

Number of replies: 0

Шалгалт өгөхөөс өмнө анхаарах зүйлс

  • Шалгалтаас өмнө өөрийн эрх болон шалгалт өгөх хичээлд бүртгэлтэй зэргийг дараах байдлаар хянана.
    • Системд нэвтэрч байгаа эсэх
    • Тухайн шалгалт авах хичээл Миний хичээл хэсэгт харагдаж байгаа эсэх
    • Тухайн хичээлд нэвтэрсний дараа Тухайн шалгалт харагдаж байгаа эсэх
  • Системд сургуулиас олгосон суралцагчийн код бүхий нэвтрэх эрхээр нэвтэрнэ. Өөрөө бүртгүүлсэн хаягаар өгөх боломжгүй.
    • Нэвтрэх нэр: Суралцагчийн код
    • Нууц үг: РД-ын 8 тоо, үсэггүй(хэрэв сольсон бол солигдсон нууц үгээр нэвтэрнэ)

Дээрх байдлаар асуудал гарвал шалгалт авах багш эсвэл ажилтантай уулзана. (төв сургууль бол 325 тоот өрөө)

Шалгалт өгөхөд анхаарах зүйлс

  • Тухайн шалгалтын эхлэх болон дуусах хугацаа, үргэлжлэх хугацааг харах хэрэгтэй.
  • Шалгалтыг хэдэн удаа бөглөх боломжтой гэдгийг анхаарна(ихэнх шалгалт зөвхөн 1 удаа бөглөх боломжтой байдаг).
  • Тухайн шалгалтын нээгдэх хугацаанд шалгалтаа эхлүүлнэ. Хоцорч эхлүүлсэн тохиолдолд шалгалт хаагдах хугацаанд автоматаар хаагдана.
  • Хэрэв шалгалт эхэлсэн бол үлдсэн хугацааг анхаарч бөглөх хэрэгтэй.
  • Шалгалтын хугацаа дуусахаас өмнө шалгалтыг дуусгах бол Шалгалтыг дуусгах гэж дуусгана.
  • Сонгон судлах хичээлийн шалгалтыг өгөхийн тулд ЭНД ДАРЖ сонгосон хичээлдээ нэвтэрнэ үү.