Их сургуулийн мэйл хаяг ашиглах заавар
Их сургуулийн мэйл хаяг нь Gmail-д суурилж явагддаг бөгөөд
та бүхэн өөрсдийн суралцаж буй түвшинг сонгон холбоос дээр
дарж, цахим шуудангийн хаягаа ашиглах боломжтой.
- Төгсөлтийн өмнөх (бакалавр,
диплом)
- Төгсөлтийн (магистр, доктор)
- Төгсөлтийн дараах (резидент,
төрөлжсөн, дээшлүүлэх г.м)
Та бүхэн их сургуулийн албан ёсны мэйл хаяг ашиглахын тулд дээрх холбоосуудаас өөрт тохироор орж, Enter your email хэсэгт АШУҮИС-иас олгосон суралцагчийн үнэмлэх дээрх кодыг оруулж, NEXT дээр дарна. Дараа нь нууц үг оруулах хэсэг гарах бөгөөд Enter your password хэсэгт Регистрийн дугаарын 8 тоо(үсэггүй)-г бичиж нэвтэрнэ.
Хэрэв Суралцагчийн кодыг зөв оруулсан боловч NEXT дарагдахгүй Couldn't find your google Account гэсэн бичиг гарч байвал таны хаяг үүсгэгдээгүй ба энэ тохиолдол болон нууц үг болохгүй бол Цахим сургалтын төвтэй холбогдож, хаягаа үүсгэх, нууц үгээ сэргээх хэрэгтэй. Мөн регистрийн дугаарын бүртгэл дутуу, буруу эсвэл гадаадын иргэн АШУҮИС-д суралцаж байгаа бол анхны тохиргоо бүхий нууц үг нь 12345678 байна.
Холбоо барих хаяг, утсыг веб хуудсын хамгийн доод хэсгээс харах боломжтой.