Шалгалт өгөхөөс өмнө анхаарах зүйлс
- Шалгалтаас өмнө өөрийн эрх болон шалгалт өгөх хичээлд бүртгэлтэй зэргийг дараах байдлаар хянана.
- Системд нэвтэрч байгаа эсэх
- Тухайн шалгалт авах хичээл Миний хичээл хэсэгт харагдаж байгаа эсэх
- Тухайн хичээлд нэвтэрсний дараа Тухайн шалгалт харагдаж байгаа эсэх
- Системд сургуулиас олгосон суралцагчийн код бүхий нэвтрэх эрхээр нэвтэрнэ. Өөрөө бүртгүүлсэн хаягаар өгөх боломжгүй.
- Нэвтрэх нэр: Суралцагчийн код
- Нууц үг: РД-ын 8 тоо, үсэггүй(хэрэв сольсон бол солигдсон нууц үгээр нэвтэрнэ)
Дээрх байдлаар асуудал гарвал шалгалт авах багш эсвэл ажилтантай уулзана. (төв сургууль бол 325 тоот өрөө)
Шалгалт өгөхөд анхаарах зүйлс
- Тухайн шалгалтын эхлэх болон дуусах хугацаа, үргэлжлэх хугацааг харах хэрэгтэй.
- Шалгалтыг хэдэн удаа бөглөх боломжтой гэдгийг анхаарна(ихэнх шалгалт зөвхөн 1 удаа бөглөх боломжтой байдаг).
- Тухайн шалгалтын нээгдэх хугацаанд шалгалтаа эхлүүлнэ. Хоцорч эхлүүлсэн тохиолдолд шалгалт хаагдах хугацаанд автоматаар хаагдана.
- Хэрэв шалгалт эхэлсэн бол үлдсэн хугацааг анхаарч бөглөх хэрэгтэй.
- Шалгалтын хугацаа дуусахаас өмнө шалгалтыг дуусгах бол Шалгалтыг дуусгах гэж дуусгана.
- Сонгон судлах хичээлийн шалгалтыг өгөхийн тулд ЭНД ДАРЖ сонгосон хичээлдээ нэвтэрнэ үү.