ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

АШУҮИС-ийн суралцагч болон багш нарт зориулсан цахим хэлбэрээр сургалт явуулах, компьютерт суурилсан сорилын шалгалт авах, суралцагч нарт зориулсан цахим шууданг нээх зэргээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан зайн сургалт зохион байгуулах, ард иргэдэд цахим технологи ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийг хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна.

ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломж бүхий цахим сургалтын системтэй. Одоогоор тус систем нь 17800 гаруй хэрэглэгчтэй, 300 гаруй багц хичээлийн 2000 орчим модултай ажиллаж байна.

МОБАЙЛ АППЛИКЭЙШН

Цахим сургалтын системтэй холбогдож ажилладаг eMNUMS аппликэйшн нь суралцагчид өөрсдийн мобайл төхөөрөмжийг ашиглан онлайнаар суралцах боломжийг олгодог.

Та энэхүү аппликэйшнийг ашиглан:
- Цахим сургалтын системд бүртгүүлэх, нэвтрэх
- Хичээлийн контентуудыг үзэх, зарим контентийг офлайн үед үзэх
- Хичээл хайх, бусад хэрэглэгчидтэй харилцах
- Мобайл төхөөрөмжөөс файл байршуулж, хадгалах
- Өөр нэмэлт олон боломжийг ашиглах

 

ЦАХИМ ХУРЛЫН ӨРӨӨ

Цахим хурлын өрөө нь гадаадын их сургууль болон байгууллага хоорондын харилцааг дэмжих, орон зайнаас үл хамааран цахим сургалт, уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад зориулагдсан орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон.

МУЛЬТИМЕДИА СТУДИ

Студи нь цахим хичээлийг дуу болон дүрс бичлэгийн өндөр чанартай бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Цахим хичээл бэлтгэхээд гадна их сургуулийг сурталчилах видео, аудио бичлэгүүд, реклам сурталчилгаа хийх, мөн захиалгаар бусад үйлчилгээг үзүүлэх боломжтой.