Site News

Системээр шалгалт өгөхөд анхаарах зүйлс

by Балжинням Баатарпүрэв

Шалгалт өгөхөөс өмнө анхаарах зүйлс

  • Шалгалтаас өмнө өөрийн эрх болон шалгалт өгөх хичээлд бүртгэлтэй зэргийг дараах байдлаар хянана.
    • Системд нэвтэрч байгаа эсэх
    • Тухайн шалгалт авах хичээл Миний хичээл хэсэгт харагдаж байгаа эсэх
    • Тухайн хичээлд нэвтэрсний дараа Тухайн шалгалт харагдаж байгаа эсэх
  • Системд сургуулиас олгосон суралцагчийн код бүхий нэвтрэх эрхээр нэвтэрнэ. Өөрөө бүртгүүлсэн хаягаар өгөх боломжгүй.
    • Нэвтрэх нэр: Суралцагчийн код
    • Нууц үг: РД-ын 8 тоо, үсэггүй(хэрэв сольсон бол солигдсон нууц үгээр нэвтэрнэ)

Дээрх байдлаар асуудал гарвал шалгалт авах багш эсвэл ажилтантай уулзана. (төв сургууль бол 325 тоот өрөө)

Шалгалт өгөхөд анхаарах зүйлс

  • Тухайн шалгалтын эхлэх болон дуусах хугацаа, үргэлжлэх хугацааг харах хэрэгтэй.
  • Шалгалтыг хэдэн удаа бөглөх боломжтой гэдгийг анхаарна(ихэнх шалгалт зөвхөн 1 удаа бөглөх боломжтой байдаг).
  • Тухайн шалгалтын нээгдэх хугацаанд шалгалтаа эхлүүлнэ. Хоцорч эхлүүлсэн тохиолдолд шалгалт хаагдах хугацаанд автоматаар хаагдана.
  • Хэрэв шалгалт эхэлсэн бол үлдсэн хугацааг анхаарч бөглөх хэрэгтэй.
  • Шалгалтын хугацаа дуусахаас өмнө шалгалтыг дуусгах бол Шалгалтыг дуусгах гэж дуусгана.
  • Сонгон судлах хичээлийн шалгалтыг өгөхийн тулд ЭНД ДАРЖ сонгосон хичээлдээ нэвтэрнэ үү.

Сонгон судлах хичээлийн лекцийг үзэх заавар

by Балжинням Баатарпүрэв

Сонгон судлах хичээлийн лекцийг үзэх заавар

Оюутнууд сонгосон хичээлийн лекцээ үзэхийн тулд цахим сургалтын http://elearning.mnums.edu.mn системд нэвтэрнэ. Нэвтрэхдээ нэвтрэх нэр хэсэг оюутны код, нууц үг(хэрэв солиогүй бол) хэсэгт РД-ын 8 тоог бичнэ.

Нэвтэрсний дараа ЭНД ДАРЖ өөрийн суралцаж буй чиглэлийг сонгож, сонгон судлах хичээлийн жагсаалт дотроос сонгон хичээл дээр даран Хичээлд нэвтрэн үзэх боломжтой.

Older topics...